Thursday, May 5, 2011

Эрт олж мэдэх хэрэгтэй байжээ... Гэхдээ одоо мэдчихлээ....

ИХ ХИЙХ ГЭЭД МУУ БҮҮ ХИЙГЭЭРЭЙ

1. Хийж байгаа ажил бүхэндээ чин сэт гэлээсээ дуртай байцгаа.
2. Эрхэлсэн ажилдаа сэтгэл зүрхээ бү рэн шингээ.
3. Чиглэж товлосон зорилготой байцгаа.
4. Зангарагтай, цараатай бодож сэтгэ.
5. Хурдтай бай.
6. Бэрхшээлийн өмнө хэзээ ч бүү сөгд.
7. Хийсэн ажлаа эргэж шалга.
from http://gegeen.wordpress.com


Saturday, April 16, 2011

Storyboard гол дүрийн шийдэлийн санаа ...



Энэ охины дүрийн шийдэл дээр ахиад жаахан ажиллах хэрэгтэй байгаа видеонд орох маягаар зурсан нь нэг иймэрхүү. Storyboard ийн тухайд нээх нарийвлан зурахыг болсонгүй ер нь нилээд photo судалгаа видео гэх мэт зүйлс байгаа болохоор тэрнийг нарийн ширийн ашиглана гээд бодчихоод байна.

Баримал




Ийм нэг хэдэн баримал хийсэн. Ер нь жаахан сурриал хэв маяг оруулах бодол байна.

Хэд хэдэн шалтгааны улмаас ойрдоо олигтой юм хийж чадсангүй....












Юу ч гэсэн хэдэн судалбар оруулая. Хийсвэр хэсгийн зарим нэг санаа байгаа юм. Бас хэдэн видео бичлэг хийж байгаа эхний удаадаа бичлэг анимейшн холиод алтан хулганад оруулаад үздэг юм билүү гэж бодож байна. Нэг гол асуудал нь тухтай суугаад юмаа хийх газар байхгүй нь жаахан асуудал болоод байна даа...

Tuesday, March 15, 2011

Туслах дүр #9 ...



Энгийн нэгэн эмэгтэй. Бүх л юм нь энгийн. Улбар шар куртик тэр куртик нь дээрээ хар дугариг толбонуудтай. Энэ эмэгтэй ядарсан бөгөөд эвшээж явна. Мөн энэ эмэгтэйгийн тусгал нөгөөх ажил хэрэгч залуутай ярилцана. Түүнийг нь манай гол дүр анзаарч харна. Бас эмгэн унтаж байгаа ч тусгал нь сэрүүн. Эмэгтэй гэснээс хэдэн хувилбар зураг оруулахаар шийдлээ.