Tuesday, March 15, 2011

Зохиол гэхэд арай ахадна. Нөгөө санаа...


Ганцаардмал, гунигтай, бодлогоширонгуй, энгийн  нэгэн охин абтобусанд сууснаар зохиолын үйл явдал эхэлнэ. Охин арын суудалд цонхны хажууд сууна. Тэгээд хүмүүсийг ажиглаж харна. Абтобус  буудлаас хөдлөн эзэнгүй бариулууд гунигтай бөгөөд аажуухан савлаж харагдана байгаа хүмүүс  настай, хижээл, оюутан бүгд л ажлаа, хичээлээ тараад гэр гэрийн зүг яарч яваа. Их ажлаа дууссан янз бүрийн хүмүүс. Гэнэт охин санаандгүй хүмүүсийн цонхон дээрх тусгалыг анзаарав. Тэдгээр тусгалууд нь биеэ бодвол шал өөр инээж хөхрөн танихгүй хоёр хүний тусгалууд хоорондоо ярилцан байхыг харав. Сандарч гайхаж цочсон охин нүдээ анивчин харж байгаа зүйлдээ итгэж ядан хэсэг бодолхийлэн хажуу тийш өөрийн тусгал руу болгоомжтой харлаа. Өөдөөс нь тусгал нь инээмсэглэн: “-Чамайг нэг л өдөр анзаарна гэж мэдэж байсан юм” гэж хэлхэд охины бодол ертөнц ээлжлэн харагдана. Инээмсэглэсэн тусгалаас кадр солигдон нэгэн тойрог дугариг хэлбэртэй таг ер нь юу ч байж болно дэлгэцээр явж янз бүрийн хэлбэрүүд дээр очин эргэж тойрог үүсгэн явна. Тэр тойрог эцэст нь ганцаараа хов хоосонд тэгсэн дүсүүд цуглан цуглан бөөгнөрч хамтдаа эргэлдэж эхэлнэ. Тэгээд эргүүлэг улам хүчтэй болсоор зураас болно хар дэлгэцэн дээр зураасууд үүсч ритм үүсгэнэ. Тэр ритм замбараагүй зарим хэсэгтэй эмх цэгцтэй байх ба тэр ритм дээр улаан өнгө давамгайлах үед байгалийн бусад хурц өнгүүд хөх ногоон шаргал гм тэмцэлдэж эхэлнэ. Ээлжлэн давамгайлж ритмийн зурааас ч хөгжмийн хэмнэлээр өөрчлөгдөнө. Эсэст нь тэсрэлт олон өнгөтэй болсон дэлгэцэн дээр сурриалист маягийн дүр төрх үүсч орчин гурван хэмжээст баримал маягийн карказ нүднүүд. Энд зарим нүд нь анивчин зарим нь уйлж зарим нь тайван нойрсоно. Нэг нүд нь харан уйлж нөгөөх нь унтаж байга нүүр мэт баримал болон дуусна. Жирэлзсэн эдгээр дүрсүүд алга болоход  абтобус дараагийн буудал дээр зогсож хүмүүс бууж сууна. Охин өөдөөс нь инээмсэглэн байгаа тусгал руугаа харан инээмсэглэнэ.

3 comments:

  1. Деталь хэсгүүдийг нүдэнд харагдтал харуулахын тулд "image board" гэж нэрлэгддэг деталь хэсгүүдийн судалгааг гаргах хэрэгтэй гэж санагдлаа. тусгал... хаанаас туссан байх вэ? тусгал л юм чинь 1 л газраас тусна гэх үү? биет байддлаар харагдах юм шиг байна. ямар дүрсийг олох вэ? эрэгтэйлэг байх уу, эмэгтэйлэг байх уу, хэдэн тусгал хоорондоо ярилцах вэ? гэх зэргээр аль болох биежүүлээд бодох хэрэгтэй санагдаж байна.

    ReplyDelete
  2. http://www.unit9.com/interactive_directors/johnny/
    ene hayagaar orj uzeerei

    ReplyDelete