Tuesday, March 15, 2011

Туслах дүр #9 ...



Энгийн нэгэн эмэгтэй. Бүх л юм нь энгийн. Улбар шар куртик тэр куртик нь дээрээ хар дугариг толбонуудтай. Энэ эмэгтэй ядарсан бөгөөд эвшээж явна. Мөн энэ эмэгтэйгийн тусгал нөгөөх ажил хэрэгч залуутай ярилцана. Түүнийг нь манай гол дүр анзаарч харна. Бас эмгэн унтаж байгаа ч тусгал нь сэрүүн. Эмэгтэй гэснээс хэдэн хувилбар зураг оруулахаар шийдлээ.

Туслах дүр #8 ...


Мөнгө хураагч согтууг олон юм ярьж байхад дуугай бай гэх мэт хэрэлдэж хэн ч тэр хоёрыг тоохгүй...

Туслах дүр #6, 7 ...

Нэгэн хэрэлдсэн залуухан бага зэрэг бухимдсан хос...

Туслах дүр #5 ...


Хүүхэд...

Туслах дүр #4 ...


Мэдээж абтобусанд маань нэг дарваан архичин эсвэл гуйлгачин байж болох юм. Өнөөдөр автобусанд хоёр хөөрхөн дүр болчихмоор архичин харлаа. Апарат байгаагүй болхоор зураг дарж чадсангүй. Ямартай ч нэг нь нэг тийм орос юм шиг хувцастай чихтэй малгай шар ногоон том куртик өмд тэгснээ пүүзтэй муруй хамартай пөөнөгөр нөхөр бас таягтай гэж байгаа. Харин нөгөөх нь нэг тийм хөх ногоон хилэн гэхэд хаашаа юм унадаг материалтай гадуур цамц тийм өнгийн бэлтгэлийн өмд сонин ури хошуутай гутал өмсчихсөн байсан. Дээр нь улаан хүрэн ноосон малгай улбар шар ноосон бээлий яг л циркийн алиалагч шин содон харагдсан энэ хоёр хөөрхөн ч юм шиг... Хэрэг болж болох байх дүрээ гаргахад минь гээд л нүдээ бүлтийлгэж явсаар... 

Зохиол гэхэд арай ахадна. Нөгөө санаа...


Ганцаардмал, гунигтай, бодлогоширонгуй, энгийн  нэгэн охин абтобусанд сууснаар зохиолын үйл явдал эхэлнэ. Охин арын суудалд цонхны хажууд сууна. Тэгээд хүмүүсийг ажиглаж харна. Абтобус  буудлаас хөдлөн эзэнгүй бариулууд гунигтай бөгөөд аажуухан савлаж харагдана байгаа хүмүүс  настай, хижээл, оюутан бүгд л ажлаа, хичээлээ тараад гэр гэрийн зүг яарч яваа. Их ажлаа дууссан янз бүрийн хүмүүс. Гэнэт охин санаандгүй хүмүүсийн цонхон дээрх тусгалыг анзаарав. Тэдгээр тусгалууд нь биеэ бодвол шал өөр инээж хөхрөн танихгүй хоёр хүний тусгалууд хоорондоо ярилцан байхыг харав. Сандарч гайхаж цочсон охин нүдээ анивчин харж байгаа зүйлдээ итгэж ядан хэсэг бодолхийлэн хажуу тийш өөрийн тусгал руу болгоомжтой харлаа. Өөдөөс нь тусгал нь инээмсэглэн: “-Чамайг нэг л өдөр анзаарна гэж мэдэж байсан юм” гэж хэлхэд охины бодол ертөнц ээлжлэн харагдана. Инээмсэглэсэн тусгалаас кадр солигдон нэгэн тойрог дугариг хэлбэртэй таг ер нь юу ч байж болно дэлгэцээр явж янз бүрийн хэлбэрүүд дээр очин эргэж тойрог үүсгэн явна. Тэр тойрог эцэст нь ганцаараа хов хоосонд тэгсэн дүсүүд цуглан цуглан бөөгнөрч хамтдаа эргэлдэж эхэлнэ. Тэгээд эргүүлэг улам хүчтэй болсоор зураас болно хар дэлгэцэн дээр зураасууд үүсч ритм үүсгэнэ. Тэр ритм замбараагүй зарим хэсэгтэй эмх цэгцтэй байх ба тэр ритм дээр улаан өнгө давамгайлах үед байгалийн бусад хурц өнгүүд хөх ногоон шаргал гм тэмцэлдэж эхэлнэ. Ээлжлэн давамгайлж ритмийн зурааас ч хөгжмийн хэмнэлээр өөрчлөгдөнө. Эсэст нь тэсрэлт олон өнгөтэй болсон дэлгэцэн дээр сурриалист маягийн дүр төрх үүсч орчин гурван хэмжээст баримал маягийн карказ нүднүүд. Энд зарим нүд нь анивчин зарим нь уйлж зарим нь тайван нойрсоно. Нэг нүд нь харан уйлж нөгөөх нь унтаж байга нүүр мэт баримал болон дуусна. Жирэлзсэн эдгээр дүрсүүд алга болоход  абтобус дараагийн буудал дээр зогсож хүмүүс бууж сууна. Охин өөдөөс нь инээмсэглэн байгаа тусгал руугаа харан инээмсэглэнэ.

Туслах дүр #3 ...

Ядуухан ч гэмээр юмуу юу ч гэмээр юм нэг 40 гарам насны эрэгтэй. 20000 төгрөг тас атгаж орж ирэн охины өмнөх суудалд сууна. Удалгүй мөнгө хураагч ирж нөгөөх мөнгөө дуртай дургүй өгнө. Мөнгө хураагч хаана буухыг нь асуугаад мөнгийг нь аван цааш явлаа.Тэгээд л байн байн мөнгө хураагчийг харж мөнгөө мартчихвий гэсэн маягтай харж тогтворгүй сууна. Энэ хүн олон давхар цамц өмссөн гадуур савхин куртикнийх нь цахилгааныхаа төмрийг бөөрөнхий түлрүүрний оосорны төмөрөөр орлуулчихсан. Тэр нь их содон харагдана. Нэг ийм төрх. Ийм л монголын амьдрал.

Туслах дүр #2 ...









Ажлаа тараад гэр рүүгээ явж буй залуу. Энэ залуу нь ядарсан төрхтэй. Гартаа хавтас барин юу ч юм бодолхийлэн зогсоно.

Туслах дүр #1 ...

За туслах дүрүүдийн хувьд гэвэл ямартай ч автобусанд их олон хүн харж байдаг болохоор нэг эмээ өвөө хос байх нь зайлшгүй гэж бодож байна. Сайхан тайван, эмээ нь өвөөгөө налаад унтчихсан. Гараа хөтөлсөн тийм өвөө эмээ нар ер нь хөөрхөн. Эмээгийн тухайд том нүдний шил жижигхэн нүд, жаахан бондгор богиновтор цагаан үс, урт юбка бас цайвар бор ч юмуу пальто. Өвөө өндөр хар хүн бас нүдний шил дипломат маягийн хувцасласан бор костюм шлепэн малгай. Их халажтай эмгэнийхээ гарыг атгаад бодол болон сууна. Магадгүй өвөө нь энгэр дээрээ хэдэн медаль зүүсэн байж болох юм.

Миний зохиолын гол дүр охин...нэг ийм гэж төсөөлж байна.



Эдгээр охидын зураг нь ерөнхий скиз...
Ер нь миний дүр: Ганцаардмал, чимээгүй, гунигтай харц нойргүйдлээс болж нүд нь хүрээлж харласан ерөнхийдөө хүйтэн бас хурц хараа яг л Дали шиг ширүүн гэхдээ их уйтгартай.
Жаахан бөгтийж явдаг. Хажуудаа үүрдэг цүнх, алаг зураг зурсан тэмдэг хатгасан нилээн доор унжсан цүнх нь . Шулуун үстэй, малгайтай цамц, урт ханцуй, урт куртик, том халаас, урт судалтай ороолт мэдээж бас халтар кет гар хүзүүнд зүүлт гараар сүлжсэн улаан шар ногоон шүртэй бугуйвч бас зүүлт. Бас чихэвчтэй хөгжимийг мартаж болохгүй.

Зан чанар mental шинжийн хувьд гэвэл  ер нь их олон долоон юм бодно, зохионо, бичнэ, уншина, харна, үзнэ, бас зурна. Ер нь бараг бүх юмыг оролдож үзсэн. Нэг их яриа чалчаа биш, чимээгүй бусдыг их ажиглаж сонжих дуртай, хөгжим сонсож орчлонгоос тасрах дуртай, хүн бүрт таалагдах гэж хичээх дургүй, байгаагаараа л байх дуртай учир нь түүний хувьд бүх зүйл хоосон. Энэ бие нь яг л хувцас шиг нэг удаа өмсөөд хуучирхаар нь хаядаг гэж боддог. Хүмүүс бүгд л дүрс ритм өөр өөрийн өнгө бас хөгжим гэж төсөөлдөг. Хүмүүсийг ажиглах нь хийх дуртай зүйлсийнх нь нэг. Хүмүүсийн ярианы сэдэв их уйтгартай нэг хэвийн байдаг болохоор ярианд нь оролцох дургүй. Аливаа шинэ содон зүйлд дуртай гэхдээ удаан хугацаагаар сонирхдоггүй ихэнхдээ л хурдан уйдна. Ер нь их тогтворгүй. Таалаглахгүй бол дуугаа хураагаад л алга болчихдог. Бас их мөрөөдөмтгий. Төсөөллийн ертөнцдөө л хамгийн эрх чөлөөтэй байдаг. Дэлхийн шаардлагуудад дургүй дагах хүсэлгүй гэхдээ дагахгүй бол болохгүй болохоор хүсээгүй ч бүх юмыг сайн хийдэг. Тэр хариуцлагуудыг үзэн ядаж зугатмаар санагддаг.